Sunday, October 13, 2019

АМАРХҮҮГИЙН ШҮҮХ ХУРАЛ ӨЧИГДӨР БОЛЖ СУЛЛАГДЖЭЭ.ХАРИН ӨӨРИЙГ НЬ БАРЬСАН НАЙЗДАА ХАНДАН ИНГЭЖ ХЭЛЖЭЭ.

Дуучин Б.Амархүүд холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан
шатны шүүхэд боллоо. Шүүх хуралдаанд шүүгдэгчээр Б.Амархүү, Б.Гандаваа, хохирогчоор Н.Чойжилсүрэн, өмгөөлөгчөөр А.Ганбат, Ц.Туяа, Н.Энхцэцэг, улсын яллагчаар С.Эрдэнэтуяа нар оролцлоо. Хурлаар дараагийн шүүх хурлын товыг гаргаж, энэ сарын 12-нд хэлэлцэх шийдвэрийг гаргалаа.
Шүүх хуралд шүүгдэгчээр Б.Амархүү, Б.Гандаваа, хохирогчоор Н.Чойжилсүрэн, өмгөөлөгчөөр А.Ганбат, Ц.Туяа, Н.Энхцэцэг, улсын яллагчаар С.Эрдэнэтуяа нар оролцож байна. Б.Амархүү, Б.Гандаваа нарыг Эрүүгийн хуулийн 11.4.1, 11.6.1-д зааснаар буруутгаж буй. 11.4.1-т зааснаар "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ", 11.6.1-т зааснаар "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" хэмээн заажээ. 
Хэргийн талаар эргэн сануулахад, өнгөрсөн хоёрдугаар сарын 9-10-нд шилжих шөнө олны хэлж заншсанаар "Хүүхдийн 100"-гийн өмнөх талбайд дуучин Б.Амархүү цуг явсан хоёр залуугийн хамт хөтлөгч Н.Чойжилсүрэнг зодож гэмтээсэн байдаг. Үүний улмаас Н.Чойжилсүрэн толгойндоо гэмтэл авч, зүүн мөрний доод талын булчин, шөрмөс урагдаж гэмтэн дурангийн хагалгаанд орох шаардлагатай болсон байдаг.
эх сурвалж:http://eagle.mn




http://mergen-tools.com/index.php?newsid=1817