Sunday, October 13, 2019

ГОМО НАРАА: ГОМО АМЬДРАЛЫНХАА ТАЛААР ИТГЭМЭЭРГҮЙ ЖИГШМЭЭР ЗҮЙЛИЙГ ЯРЬЖЭЭ...


-Бэлгийн зүй бус харьцаатай хүмүүст эрүүл мэндийн асуудал нэлээд тулгардаг байх?
 
-Улсын төв клиникийн Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасгийн дарга намайг очихоор л "Чи цаад хэдэн гомо нартаа хэлээч ээ. Байсхийгээд л цагаан мах нь эргэчихсэн ирэх юм. Нэг залуу бүдүүн шулуун гэдсээ долоон удаа тайруулсан. Дахиад мэс засал хийх боломжгүй, амь насанд чинь халгаатай гэтэл долоо ч хонолгүй эргээд ирэх нь тэр. Уучлаарай, эмч ээ гээд юу ч болоогүй юм шиг суухыг нь яана” гээд бухимддаг юм.
 
-Гомо нар хамтрагчаа яаж олдог юм бэ?
 
-Эмэгтэй хүн шиг хувцаслаад л замын хажууд зогсоход ямар ч таксины жолооч андуурдаг байхгүй юу. Машинд нь суугаад жаахан явсны дараа "Уучлаарай, надад мөнгө алга” гээд аман секс хийхийг санал болгоход цаадуул нь бараг татгалздаггүй юм билээ. Ийм маягаар төлбөрөө хийж, хүссэн газартаа хүргүүлдэг тухайгаа их л бахархалтайгаар ярих юм байна шүү дээ.
 
-Тэдэнд мөнгө чухал биш гэж үү?
 
-Үгүй ээ, секс чухал. Зөвхөн өөрөө таашаал авахын тулд л бусдыг ашигладаг юм. Гэр бүлтэй залуусыг бузар булай бүхэндээ уруу татах, өсвөр насны хөвгүүдийг оролдохдоо юу ч бодохгүй. Аятайхан санагдсан залуутайгаа утас шөрмөсөө солилцоод уулзах, дараа нь бусадтайгаа танилцуулах гэх мэтээр сүлжээ үүсгэдэг болсон.
 
-Хамтрагчид нь бусад гомо нартай ч гэсэн холбоотой байдаг юм уу?
 
-Тийм ээ, гайгүй залуу олчихоод бие бие рүүгээ "пасслана” шүү дээ. Хамтрагчдынхаа гинжин хэлхээг үүсгэчихээд бүр салж чадахааргүй болсон байдаг юм. Тэгсэн хэрнээ элдвийн юм болохоор л гомо Нараа, Ганбууш хоёрыг чичилдэгээ болимоор. Бид хоёр л хорвоогийн хамаг муу муухайг хийж байгаа юм шиг…
 
-Гомо гэдгээ олон нийтэд зарласан улс амьдралаа яаж залгуулдаг юм билээ?
 
-Биеэ үнэлдэг. Эмэгтэй хүн шиг болчихоод л хөдөөний залуусыг хулхиддаг байхгүй юу. Нэгэнт үнэ хөлсөө тохироод авчихсан юм чинь нууж хаагаад байх зүйлгүй, үнэн учраа хэлээд л өөр үйлчилгээ үзүүлдэг гэсэн. Үйлчлүүлэгчид нь мөнгөө буцааж авч чадахгүй, бас сонирхолдоо хөтлөгдөөд гомо нарын үгэнд ордог биз.
 
-Тэгвэл таны хувьд?
 
-Би одоо 50 насыг хол давчихсан. "Сайн нэрийг хүсэвч олддоггүй, муу нэрийг хусавч арилдаггүй” гэдэг шиг насан туршдаа гомо гэгдэж, ад шоо болсон хүнийг хэн ажилд авах вэ. Хаалгаараа ч оруулахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр надад группын мөнгөөр амьдралаа залгуулахаас өөр арга алга даа.
ЭХ СУРВАЛЖ: http://news.zone.mn