Өвөрхангай аймгийн Есөн-Зүйл сумын нутаг дэвсгэрт өчигдөр /2018.08.08/ хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөнөөс БНХАУ-ын нэг иргэн нас барж, 6 хүн хүнд, хөнгөн гэмтэл авчээ. Мөн хоёр тээврийн хэрэгсэл засвар авахгүйгээр эвдэрсэн байна.
Тээврийн хэрэгсэл жолоодох үедээ замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг анхааруулж байна гэж Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.
