Цагдан хорих 461 -р хорих ангид 48 цагийн хугацаатай хоригдсон шүүгч Б нь өөрийгөө хорлож амь насаа алдсан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаач нь эмэгтэй хүн байсан бөгөөд өөрийнхөө биед байсан хувцсаар өөрийгөө боомилж амиа хорлосон байна. АТГ-аас өнгөрсөн долоо хоногт шүүгч нартай холбоотой хэргээр хэд хэдэн хүнийг түр саатуулаад байсан аж. Тэрээр авилга албан тушаалын хэргээр шалгагдаж байсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байв.