"Хэцүү анги" олон ангит уран сайхны кинонд дүр бүтээж хамгийн анх олны танил болж байсан жүжигчин А.Ганчимэг өдгөө "Хувьсал" продакшнд харьяалагддаг. Экс нөхөртэйгөө "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киноны үеэр танилцан дотносож нэг охинтой болсон тэрээр өдгөө ганц бие ээжийн амьдралаар амьдарч яваа нэгэн.
Түүний эрдэнэ болсон ганц охин нь ээждээ тун чиг халамжтай байх бөгөөд цахим хуудаснаа байршуулсан тэдний бичлэг мянга мянган хүний хайрыг булаагаад амжжээ. Шинэ уран бүтээлээ эхлүүлэн тун ч завгүй яваа ээжийгээ ядарч байгаа хэмээн сэтгэл санаагаа чилээн эвийлэн суугаа бяцхан охинтойгоо байхад хаа ч алзахгүй гэдгээ ийнхүү зарласан тэрээр одоог хүртэл дахин гэр бүл зохиох бодолгүй яваа бололтой.
