Улсын халамж үйлчилгээг үзүүлдэг "Өнөр төв” хүүхдийн төв байрныхаа дотоод тохижилттыг сайжруулж, хүүхэд бүр гэртээ байгаа юм шиг эрх чөлөөтэй байх бүх боломжийн бүрдүүлж өгчээ.
"Өнөр бүл” хүүхдийн төвд төвд одоогоор 37 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, 18 нас хүрсэн ч төвөөсөө гарч яваагүй 3 хүүхэд амьдарч байна.Тус төвд одоогоор 186 хүүхэд өсөж торниж байна. Үүнээс 37 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, 18 нас хүрсэн ч төвөөсөө гарч яваагүй 3 хүүхэд амьдарч байгаа аж.
Тэдний нэг болох 14 настай Д. Дэлгэрсайхан 2012 онд энэ төвд иржээ. Өрөөндөө тавуулаа амьдардаг бөгөөд хичээлдээ явахдаа хувцсаа угааж, индүүдэх хоол ундаа хийх гээд хамтдаа бүгдийг хийж хүн болж төлөвших анхны алхамаа энэ төвд хийж байна.
Д.Дэлгэрсайхан дуу дуулж, шүлэг унших авъяастай. Ардын язгуур " Манай” хамтлагийн дараагийн хамтлаг болох Цохио” хамтлагийн гишүүн болжээ. Тэрээр ирээдүйд цагдаа мэргэжилтэй болж иргэдийн амь нас, аюулгүй хамаалах хүсэл мөрөөдөлтэй гэнэ.
Энэ төвд сурч хөгжиж байгаа бас нэг хүүхэд бол 14 настай А.Хүслэн юм.
Хүслэнгийн хувьд өрөөндөө 6 -уулаа амьдардаг. Хамт амьдарч байгаа хүүхдүүдийнхээ том нь болохоор тэднийгээ өөрийн төрсөн дүү шигээ хайрлаж хамгаалж, хувцсыг нь угааж, хичээлийг нь зааж сургах гээд” том ах”-ын ажлыг амжуулдаг байна. Тэрээр зуны амралтаараа солонгос хэл сурсан бөгөөд одоо япон хэл сурах зорилго тавьжээ. Ирээдүйд "архитекторч” хүсэл мөрөөдөлтэй.
Ийнхүү энэ төвд амьдарч байгаа хүүхдүүд өөр өөрийн хүсэл мөрөөдөлтэй, амьдралын ухааныг багааасаа сурч, дэм дэмэндээ, хамтдаа өсөж хөгжиж байна.
Source : TV9 mongolia

