Т.СОДНОМДАРЖААГ ТАВАН ӨДРИЙН ТУРШ УНТУУЛЖ, ИДҮҮЛЭХГҮЙ ЗОДЖЭЭ
БИЧЛЭГТ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хоёр ажилтан хоригдлын хувцас өмсөж Б.Содномдаржаагийн хоригдож буй өрөөнд орж зургаан өдрийн турш зодож хэргээ хүлээхийг шаардсан байна. Мөн таван өдрийн турш унтуулахгүй зодсоноос гадна хоол, цай өгөхгүй байжээ. Мөн нэг дор хэт их хэмжээний хоол өгч идэхийг шаардаж байжээ. Бичлэгт түүнийг зодож буй дүрс маш ихээр гарсан талаар эх сурвалжууд онцолж байна. Харин ялтан Т.Чимэгээг хэргээ хүлээхийг шаардаж нүцгэн эрчүүд өрөөнд нь оруулж хүчиндэнэ хэмээн сүрдүүлсэн байна. Мөн хоригдлуудаар толгой дээрээс нь шээлгэсэн гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан ярив. Түүнийг олон эрчүүд хүчиндсэн гэх яриа байгаа ч тийм зүйл дүрс бичлэгт гараагүй аж. Т.Чимэгээг цохиж, зодохоос гадна шоронгийн бүх камерт оруулж хүчиндүүлнэ гэж дарамталж буй яриа бичлэгт үлдсэн гэх мэдээллийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж бүлгийн гишүүддээ хэлсэн байна.
Мөн хурц гэрэлтэй өрөөнд олон сараар байцааж, дарамталжээ. Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нар нь С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдан ялын дээд хэмжээ авсан. Үүний дөрвөн жилийг нь чанга дэглэмтэй шоронд эдэлсэн байгаа. Хэн, хэн нь 40 гарсан настай хүмүүс учраас үлдсэн жилүүдэд ял эдлэхэд хүндрэлтэй, бие нь дийлэхгүй. Эрүүдэн шүүх аргаар хэрэг хүлээлгэсэн учраас Хууль зүйн сайд Ц.Нямдорж тэднийг шоронгоос гаргаж эмнэлэгт хэвтүүлсэн гэдгээ мэдэгдсэн. medee.mn