48 настай, бүрэн дунд боловсролтой, хадам эх, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо Баруун баян уулын …тоотод оршин суудаг, Боржигон овогт М. Б нь төрсөн охиноо 10 нас 6 сартайгаас нь буюу 2011 оны 8, 12-р саруудад бэлэг эрхтнээр нь оролдож хуруугаа хийх, хөхийг барих, өөрийн бэлэг эрхтнээ гаргаж түүний бэлэг эрхтэнд хүргэх, 2015 оны 12-р сард хөхийг нь базаж, бэлэг эрхтэнээр нь оролдож гараа хийсэн, 2016 оны 8-р сард охин хальс нь бүтэн эсэхийг өөрөө шалгана хэмээн түүний бэлэг эрхтэнээр оролдсон, мөн оны 9-р сард буудалд оруулж бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийх, мөн оны 12 –р сард хувцасыг нь тайлж өвөр дээрээ суулган бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийх, хөхийг нь базах, 2017 оны 7-р сарын 30-ны өдөр охиноо татаж унасан байхад нь бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийх гэж оролдох зэргээр хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, нэг гэрт амьдардаг зэрэг нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлджээ. Анх 2011 оны 8-р сард согтуу орж ирээд охиноо дуудан орилжээ.
Очиход нь хамт хэвтье гээд өвөртөө оруулж хөхийг нь бариад дотуур өмдийг тайлж нь өөрийн бэлэг эрхтэнээ охины бэлэг эрхтэнд хүргэсэнд охин босож зугтан эмээгийндээ орж хэлжээ. Эмээ тэр дор нь ач охиноо орон доор нуугаад юмаар бүтээтэл аав нь араас нь хайсаар орж ирсэнд байхгүй гээд гаргажээ. 2015 оны 12-р сард хоюулханаа байх үед бас л хэвтүүлээд хөхийг нь базаж бэлэг эрхтэнээр онь оролдож хуруугаа хийжээ. Охин айж уйлсанд ценаризн гэдэг эм өгөөд унтуулжээ. Азаар нь унтсан хойгуур нь оролдоогүй байна. 2016 оны 8-р сард буюу охин 16 настайдаа охидын эмчид үзүүлэхээр явах гэхэд аав "өөрөө үзнэ” гээд гаргасангүй. Ингээд байшингийнхаа хаалгыг дотроос нь түгжиж цонхныхоо хөшгийг хааж байгаад хувцсыг нь хүчээр шахуу тайчин ширээн дээр гаргаж хэвтүүлжээ. Ингээд "үзлэг” хийгээд онгон байна гэжээ. 9-р сард шөнө нь мөн л хөнжил рүү нь гараа хийн оролджээ. Охин маргааш нь эмээдээ хэлэхэд эмээ нь хүргэнээ загнасан гэнэ. Энэ явдлын дараа охин нэг өдөр дадлагадаа явах гэхэд аав нь хүргэж өгах нэрээр машиндаа суулган давхисаар Зурагтын гэр хорооллын гудамжинд зогсож "намайг яахыг одоо чи хараарай, яасан их хов зөөдөг юм бэ” гээд зочид буудал руу чиржээ. Охин маш их айж ахиж ховлохгүй гэж амласан гэнэ.
Ингээд машиныхаа арын суудалд өмдийг нь тайлуулан оролдодгоороо баахан оролджээ. 2017 оны 7-р сарын 30-ны өдөр хүүхдүүдтэйгээ хамт унтана гэжээ. Хүүхдүүд нь ааваасаа эмээдэг тул зөвшөөрсөнгүйд орных нь хажууд архи уун суугаад байжээ. Эхнэр нь унтахыг шаардахад " чи намайг хэнийг яачихна гэж бодоод байгаа юм бэ, унтаач п-да минь” гэж загнажээ. Охин айж байсан ч сүүлдээ нойрондоо дийлэгдэн унтахад аав нь оронд нь ороод иржээ.
Хөхийг нь базалж дотуур өмдийг нь тайлсан гэнэ. Байдал бишдсэнийг гадарласан ээж нь босож ирэхэд охин айж сандарсандаа бие нь татжээ. Охины гар хөл татахад ээж нь үнэртэй ус цацаж аав нь гар хөлийг нь барингаа бэлэг эрхтнээр нь оролдож байсан гэнэ. Гэхдээ хөнжил доогуур гараа оруулан оролдож байсан тул ээж нь мэдээгүй байна. Маргааш нь охин болсон явдлыг эмээдээ хэлээд эмчид үзүүлэхээр явах гэхэд аав нь гар утасных нь зайг булаан авчээ. Эмээ нь орж ирэн "энэ хүүхэд чиний аваад суусан эхнэр чинь юм уу” гэж загнаж байж зайгийн авч өгсөн байна. Ийнхүү гэртээ байх аргагүй болсон охин хүүхдийг нь хардаг айлындаа байх болжээ. Ээж нь дүүг нь дагуулан юмаа аван нүүсэнд аав гуай "гэр бүл салгалаа” хэмээн охиноо утсаар загнажээ. Бузар эр энэ мэтээр охиноо оролдохоос гадна гар утас цахим хуудсыг нь хянаж найз нартай нь уулзуулдаггүй, гэрээсээ ч гаргадаггүй байжээ. Охины ээж нөхрийнхөө гаж үйлдлийн талаар мэддэг ч айдаг тул юм хэлж чаддаггүй байжээ. Хүчирхийлэх вий гэдгээс нь дотроо эмээн эгзийг нь тааруулж байж хэлнэ гэсээр байтал ийнхүү бүр давраажээ. Бусармаг хүргэнийхээ тухай хадам эх , ээжийнх нь эгч нар нь ч мэддэг байсан гэнэ. Хадам эх нь хүргэнээ үзмэрч бөөд үзүүл гэдэг байжээ. Нэг эгчийх нь нөхөр охиноо оролдлоо хэмээн бүр зодож байсан аж. Эцэст нь охин өөрөө өөрийгөө хамгаалан гэрээсээ зугтсаны дараа л хүргэнийхээ талаар цагдаад гомдол гаргажээ.