Дөрвөн настай дагавар хүүгээ хэвтэрт ортол зодсон хэрэг тавдугаар сарын 11-нд гарч нийгмийг цочроосон билээ.
Тэгвэл хүүгийн хойд эцэг болох Б.Тодзаяагын шүүх хурал өчигдөр боллоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтаар яллах дүгнэлт үйлдсэн тус хэрэгт хамааруулж иргэн Б.Тодзаяад хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцон 10 жилийн хорих ял оноолоо. Ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх аж