Төв аймгийн Угтаалцайдам суманд эрэгтэй 14 настай О гэх хүүхэд гурван настай эмэгтэй Х гэх хүүхдийг хүчиндсэн байна. Уг хэрэг тухайн өдрийн оройн 23:00 цагт үйлдэгдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүүхэд хөрш айлынх нь хүүхэд байжээ.
Уг хэргийг Төв аймгийн цагдаагийн газар материалжуулан шалгаж байна. Иймд эцэг эх асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахаас гадна хэнтэй, хаана, юу хийж байгаад байнгын хяналт тавих шаардлагатай байгааг анхааруулж байна. Мөн өсвөр насны хүүхдэд бэлгийн боловсрол олгох, ярилцаж байх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөсөөр байгаа билээ.