Tuesday, August 6, 2019

ЖҮЖИГЧИН АРИ: ХУУРАЛТЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ЧАДАХГҮЙ УЧРААС БИД САЛСАН.


"Маск" продакшны залуу жүжигчид болох Бямбадорж, Ариунчимэг нар өнгөрсөн зун хамгийн дуулиант хуримыг хийгээд амжсан. Тун ч өвөрмөц, сонин содон зүйлсээр дүүрэн байсан тэдний хурим болж өнгөрөөд жилийн нүүрийг үзэж буй бөгөөд хосууд хуримаа хийсний нэг жилийн ой дээр хоёр тийш болов уу? Хосууд өөрсдийн хамт авахуулсан хуримын зураг болон бусад зургуудаа олон нийтийн сүлжээнээс устгаж "Гэрлэсэн" хэмээх статусаа өөрчлөн фэйсбүүк аккаунт дээрээ найз байхаа больсон байх бөгөөд жүжигчин Ариунцэцэгийн бичсэн постууд олныг ийн хардахад хүргэжээ. Тэрээр хууралтыг дэмжихгүй байгаа талаар болон амьдралаа шинээр эхлүүлж буй тухайгаа бичсэн байх бөгөөд жүжигчин Бямбадорж харин эхнэрийнхээ итгэлийг эргүүлэн олж авах гэж тэмцэж буй бололтой. Тэрээр зүрхэн тус газраа эхнэр болон охиныхоо нэрийг хэдхэн хоногийн өмнө шивүүлсэн байх бөгөөд үүрд хэмээх тайлбартайгаар инстаграмм хуудаснаа оруулжээ. Тэрээр эхнэр хүүхдээ үүрд зүрхэндээ нандигнан ийн замаа хөөхөөр болов уу? эсвэл эхнэрээ эргэн хүлээн зөвшөөртөл тэмцсээр байх уу? ямартай ч тэд одоогоор тусдаа байгаа ажээ. 




http://mergen-tools.com/index.php?newsid=1405