Энэ захиаг унших өглөө өдөр үдшийн мэндийг хүргэе. Би одоо 21 настай миний удаан нөхөрлөсөн зарим найзууд аль хэдийн гэр бүл зохиожээ. Найзуудтайгаа уулзаад л суухад бүр бүх найзууд л эрэгтэй хүнээс болж асуудалтай санаандгүй чатыг нь уншсан чин өөрийг нь янхан гэж найзууддаа ярьсанг нь уншсан гэнэ.
Бүх сэтгэлээ зориулсан эмэгтэй хүний сэтгэл тэрийг уншаад ямар л олиг байв гэж. Зарим найз маань төрөөд удаачгүй нөхрөө жирэмсэн болсноос нь хойш араар нь тавьсанг олж мэдсэн л гэнэ бүр эмнэлэгт байхад нь хүртэл өөр хүүхэнтэй хонож байсан л гэнэ. Тэгж их шаналсан охины ааш зан шал өөр болжээ.
Ингээд сонсоод байхад эрэгтэй хүн гэдэг ямар аймаар байдаг юм бэ эсвэл манай найзуудтай учирсан нь тийм юмуу? Эрэгтэй хүн яг үнэн ярьж байгаам шиг байгаад л цаагуураа үнэхээр аймаар юм хийдэг хүмүүс байдаг юм байна. Үнэхээр чин сэтгэлээ зориулаад зарим нэгэн шиг үнэхээр үхтлээ дурлаж хайрлаж үерхмээр байгаа ч одоо эрэгтэй хүнд итгэхэс айж байна.
Тэдний цаана нэг шөнийн л бодол явж байдгийн байна. Одоогийн залуус бүгд ийм болсон юмуу?