Сүүлийн үед залуусыг байлдан дагуулаад байгаа “Вандебо” хамтлагийн
дуучин Ванде сагсчин
О.Дөлгөөнд хүндэтгэл үзүүллээ. Өнгөрөгч баасан,
бямба гарагт болж өнгөрсөн “XMF”-ын үеэр тайзан дээр гарч ирсэн Ванде
“Этүгэн ирвэсүүд” хэмээх тэмдэглэгээ бүхий 17 номерын өмсгөлийг өмсөж
гарч ирэн талийгаачид хүндэтгэл үзүүлсэн бөгөөд хамтлагийн гишүүд реппер
Жийтэй хамтран “Зогсохгүй” дууг дуулсан юм.
Тус хамтлагийн залуус реппер Энэрэлтэй хамтран дуулсан “Унана” дуу
хамгийн богино хугацаанд Юүтүүб сувагт сая хандалт авсан анхны трэп
дуу болсон байж ч мэднэ.
Өсвөр үеийнхний дунд жинхэнэ хит болж байгаа тус хамтлагийн залуус
одоогоор 30 гаруй дуутай болоод байгаа гэнэ. Хоёр дахь цомгоо өлгийдөн
аваад удаагүй байгаа тэд наймдугаар сарын 31-нд Сөүлд очиж цомгийн
нээлтээ хийхээр болсон байна.
http://medeemn.info/9832?fbclid=IwAR0l_qLGjBzE8L9RR_kV1EsPpmwxKcgV9ldgxJMx3AdWd5bwIQQ8y6wR3fU



