Бид гурвын болзоо" УСК-д хамтран тоглосон жүжигчин Э.Тодгэрэл, П.Шүүдэрцэцэг нар өдгөө Монголын үлгэр жишээ хосуудын нэг болсон. Киноны зураг авалтын үед П.Шүүдэрцэцэгт дурласан Э.Тодгэрэл хоёр жил гаруй түүний араас гүйсэн гэдэг. Хайр дурлалынхаа төлөө уйгагүй тэмцсэн Э.Тодгэрэл энэ удаад ч мөн хайрт бүсгүйнхээ хойноос хүлгийн жолоо залахаар болжээ.
П.Шүүдэрцэцэг АНУ-д суралцаж буй. Харин тун удахгүй хайрт дээрээ очихоор яаран байгаа Э.Тодгэрэл арван жилийн визтэй болж буй үйл явцаа дүрсжүүлэн "Зарим хүмүүст ямар сүртэй юм бэ дээ гэж санагдах ч тийм биш ээ. Хүний амьдрал мөнх биш шүү дээ. Жижигхэн саад бэрхшээлээс авахуулаад бүхий л зүйл дээр баг болох залуу хосууд, залуу гэр бүлүүд. Зүгээр л хамтдаа байх хэрэгтэй юм шиг" хэмээсэн байна.
Ийнхүү хосууд таван сар хол байсны эцэст дахин хамтдаа байхаар болжээ. Э.Тодгэрэлийн хувьд тус улсад мэргэжил дээшлүүлэхээр зэхэж байгаа гэнэ лээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn


