Sunday, August 11, 2019
СЭРГЭЭШТЭЙ ГЭДГЭЭ МЭДЭЭГҮЙ БАРИЛДАЖ ТУНАЖ ҮЛДСЭН БӨХЧҮҮДЫН НЭРС ГАРЖЭЭ..
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд үлдсэн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан билээ.Тус шинжилгээний хариу гарсныг өнгөрсөн баасан гарагт Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлсэн. Тус төвөөс сэргээшийн шинжилгээний хариуг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн байна. Харин зарим эх сурвалжууд хоёр бөхөөс допинг илэрсэн гэх мэдээллийг өгөөд байгаа. 16 бөхөөс одоогийн байдлаар 13 бөх шинжилгээний хариу авсан, ямар нэгэн асуудал байхгүй гэдгээ мэдээллээд байна. Харин мэдэгдээгүй Улсын начин Д.Цэрэнтогтох Улсын начин Ж.Ням-Эрдэнэ Улсын аварга Э.Оюунболд нар хариу авсан эсэхээ мэдэгдээгүй таг чиг байдалтай байгаа юм.
эх сурвалж:http://www.bultsgar.com/