Эмэгтэйчүүдээс асуух асуулт байна.
Би эхнэртэйгээ нийлээд 4 дэх жилдээ орж байна. 2 хүүхэдтэй, дундаасаа нэг гүнжтэй.Гэхдээ салсан, Яагаад гэдгийг бичье.
Би улсын байгууллагад ажилладаг. Тийм болохоор цалин минь гэр бүлийг байтугай өөрийнхөө хэрэгцээг ч хангаж хүрхээргүй бага. Ямар авч байгаа нь энэ гээд эхнэр хүүхдүүдээ өлсгөж дааруулалтай биш. Манайхантай таарахгүй нь гэсэн болохоор байр түрээслэж амьдардаг. Гэрийн тэргүүний хувьд бүх хариуцлагыг өөртөө авч өөрөө өөртөө хатуу шаардлага тавьсан. Энэ хэдийгээ юугаар ч дутаахгүйн тулд мэргэжлийнхээ дагуу мөнгөний нэмэлт ажилууд хийж эхэлсэн.
Ажлын цагаар үндсэн ажилаа хийгээд оройн цагаар, амралтын өдрүүдээр нөгөө ажилаа амжуулдаг. Овойж оцойсон юм олохгүй ч яахав гал унтраагаад л байх болсон. Гэхдээ энэ хангалттай биш гэдгийг би мэднэ. Тиймээс ч илүү их хичээх хэрэгтэй. Харин манай эхнэр үүнийг ерөөсөө ойлгохгүй юм. Бид хоёр 7 хоногт 2-3 удаа ёс юм шиг хэрэлддэг. 18 цагт үндсэн ажил дуусхад л гэртээ ирэх ёстой гэж үздэг. Гэтэл надаа дуусгаагүй ажилууд мөнгийг нь аваад хэргэлчихсэн нэмэлт ажилууд түм бумаараа үлдсэн байдаг. Намайг бүхнийг болгох гэж хичээж байгаад магтаал сайшаалын үг нэгийг ч сонсож байсангүй. Гэхдээ би тэгүүлье ч гэж ингэж ажиллаагүй, хийх ёстойгоо л хийж байгаа гэж боддог. заримдаа хэрэлдсэний араас хааяа боддог л юм.
Бичгийн ажил их хэцүү, бодож, төвлөрч, уусч байж жоохон явуулдаг. Яг тэр үеэр залгахад нь жоохон дуу муутай ярьчих л юм бол 2-3 хоног үргэлжилсэн хэрүүл эхлэх нь тэр. Хүн гэж тоосонгүй, өөр хүүхэнтэй байлаа гэх мэтээр ургуулж бодох нь дуусахгүй. Ямар ч баримт нотолгоонд итгэхгүй, Видео калл хийгээд ч итгэхгүй. Нэгэнт л бодсон бол тэрийгээ туйлын үнэн гэж үзнэ. Манай ажил олон эмэгтэй ажилчинтай, манай өрөөнд ч хэд бий. Хоорондоо утсаар ярьж байхад тэр гайтай эмэгтэйчүүд нь корридор, гуанз өрөө гээд олон газраар явж таарна. Чанга инээлдэж таарна. Зүрх зүсэгдээд л явчина.
Одоо хэрүүл эхлэнэ дээ гэж. Чи хаана байгаан? Цаана чинь хэн байгаан? Юун хүүхэнтэйгээ алцаганаад байгаан гээд л цамнаж гарна. Эхэндээ ийм тийм гээд тайлбарлахыг оролдох боловч хэзээч бүтэхгүй эцэст нь би уурлаад утсаа таслана. Утсаа тасалвал аван автал залгана хамгийн дээд рекорд нь 42 удаа залгасан байдаг. Уг нь би өөр хүүхэн шуухантай нэр холбогдож байгаагүй, тэр талаар боддог ч үгүй. Эхнэртээ болон амьдралдаа хайртай. Миний эргэн тойронд тийм нөхөрүүд байж л байдаг. Харин надаа бол яаж амьдралаа дээшлүүлэх вэ л гэсэн ганцхан бодлоор эрүүл, согтуугийн алинд ч өглөөнөөс оройг дуусгадаг. Архины талаар бичье.
Уудаг уу гэвэл уудагаа. Дунджилбал 14 хоногт нэг удаа хүртчихдэг.
Уудаг уу гэвэл уудагаа. Дунджилбал 14 хоногт нэг удаа хүртчихдэг.
Ахиухан мөнгөний ажил амжилттай болчихвол хамтарсан хүмүүстэйгээ баярлаад нэг суучина. Эсвэл хар багын найзтайгаа 2лахнаа сууж байгаад амьдралаа өөрөөр яаж дээшлүүлж болох боломж ярингаа нэг юм хуваагаад уучихдаг. Ер нь миний ойлголтонд наргиж цэнгэж хүн амьтны төрсөн өдөр гм юм тэмдэглэж архи уух талаар байдаггүй. Зөв хүмүүстэй юм ярингаа сууж ажлын харилцаагаа гүнзгийрүүлэх юмуу шийдхэд хүндрэлтэй асуудлуудаа яаж болгох талаар санаа солилцонгоо суух дуртай. Заримдаа ажил төрөл бүтэмжгүй, ар гэр хэрүүлтэй байвал бас ууна. Ажлынхны нийллэг төрсөн өдөр нтрт бол явдаггүй хэрүүлээс айгаад.Аан гэхдээ нэг уувал эцэст нь тултал уух гээд байдаг муу зан бий. Үүнийгээ зайлшгүй засах ёстой гэж боддог.Гэхдээ би олсон юм гээд хүн амьтан дайлаад явдаггүй.Бүхнийг л гэр бүлийн хэрэгцээнд зарцуулдаг.За тэгээд энэ архины тал дээр бол энэ 4 жилд хэзээч хэрүүлгүй байгаагүй ээ. Гэхдээ би архийг зөв шийдэл биш гэдгийг ч мэдэх учраас энэ тал дээр байнга буулт хийдэг.
Би уух болвол шууд л хэлчихдэг. Гэр бүлийн харилцаанд нуух юм байхгүй л гэж боддог учраас тэр. Тэр цагаас авахуулаад л утас хангинаж хараалын үгнүүд цувдаг. Адгийн арчаагүй архичин банзал, янхан бол энүүхэнд. Ганц надруу ч биш тэрэнтэй уулзчаад эртхэн яваад очноо гэхэд л тэр хүнлүү нь залгаад цамнаж гарна. Миний хайр эртхэн оччоод эртхэн ирээрэй гэдэг үг энэ 4 жилд нэг ч байгаагүйээ.Сүүлдээ нөгөө хүмүүс нь надтай уулзхаасаа эмээдэг болсон. Гэлээ гээд би эхнэрээ өмөөрч л суудаг. Нийлж муу хэлээд суусан нэг удаа ч байгаагүй. 7 хоногийн бүх өдрийг л гэр бүлийнхээ төлөө зориулж байна яагаад өөртөө 4 5 хан цаг зарцуулах эрх байдаггүй юм? Сургалтанд суух гэхээр чиний сурдаг гэж юу байдын гээд явуулахгүй, ОУ-ы сургалтанд суух сайхан боломж олдсон ч тэрийгээ хэлээд л хэд хоног гэрлүүгээ яваад өгсөн. Гэртээ ирнээ… үүднээс эхлээд л хэрүүл.
Чамайг зайл гэсэн яасан хар архичин минь гээд л эхлэнэ. Над шиг адгийн хүн энэ хорвоод байхгүй л гэнэ. Алгадана, толгой түрүйгүй цохино, маажина хувцас хунар урна. Эцэст нь согтуу хүн чинь биеэ барьж чадахгүй хэрэлдэнэ. Буцаж гарах гэж тэмцэлдэнэ, гарыг нь чангахан атгачихвал хөхөрчинө, маажуулахгүй, цохиулахгүй гээд түлхвэл унаад хөхөрчинө. өөрийнхөө зовлонг өндөр дуугаар гаргахаар аав ээжийгээ дуудна, манайхыг ч бас дуудна.Зодлоо нүдлээ гээд бөөн юм болно. Яг энэ жишгээр сүүлчийн удаа хэрэлдээд бүүр эрүүлжүүлэхэд хүртэл хонохов. Тэгээд аав ээж нь аваад явсан. Намайг байнга л архи ууж агсан согтуу тавьдаг гэдэг ойлголттой л байдаг. Цагаан сараар хүртэл гадуур дотуур хонолоо гээд их л зүхэж байнлээ. Уг нь бол 7 цагт надруу ярихаар нь хайр нь өнөөдөр, маргааш хоёр бүх ажилуудаа шахаад дуусгачихвал нэг мөр цагаан сараар 7 хоног амарчих юм байна. Өнөөдөр 21 цаг гээд оччих байх гэж хэлээд л гэрээсээ хөөгдөөд ямар сайндаа ажил дээрээ хоноод залгахгүй болохоор нь битүүний орой өөрөө уучлалт гуйж очиховдээ.
Эхнэрийнхээ талаар бичье.
Эхнэрийнхээ талаар бичье.
Надаас хэдэн нас дүү. Гэрийнхээ ажлыг бол гайгүй л сайн хийчихдэг. Хүүхдээ хардаг болохоор өглөөнөөс орой хүртэл нэг л хүнийг хүлээгээд суудаг болохоор их л стрессдэг юм шиг байгаан. Эсвэл намайг харцаараа удирддаг байх хүсэлтэй ч юм шиг. Ямар ч байсан хэрүүл болвол заавал л ялалт байгуулах гэж хичээнэ. Тэр ялалт нь гэр бүлээс нь илүү үнэ цэнэтэй. Эмэгтэй хүн гомдож туньсан ч нэг илэрхийлэлүүд нь өөр байдагдаа жишээ нь араар тавиад баригдах, тоглоом шоглоомноос болж туних хоёр өөр баймаар. Манай хүнд бол алинд нь ч салах хүртлээ хэрүүл хийнэ. Заримдаа яг хэлдэг шиг нь явмаар санагдах ч би амьдралдаа дэндүү хайртай. Хүүхдүүд том болох шээд байна. Наандаж өөрсдийн гэсэн орох оронтой болмоор байна.
Цаг хугацаа хүлээхгүй шүү дээ гэж бодохоор л өшөө юу нэмж хийж болох талаар бодлуудад дарагддаг.Нөгөөх нь ажил ажил гээд өглөө болгон яваад өгнө. Орой ирээд машин тэргээ зараад арай хямдханыг аваад үнэтэй зарчих гээд фб ухахаар бас хэрүүл болно. Хүүхэнтэй чаталлаа гээд. Энийг хар л даа гээд утсаа үзүүлхээр хэн мэддийн гээд хавьтуулахгүй.Миний хайр өдрийн цагаар зав гархаараа зар оруулчиж байгаач хайр нь энэ 7 хоногт ажил ихтэй байх юм шиг байна гэхээр өөрөө хийхгүй юу гээд уурлана. Би ажилтай амжку байна орой ирээд хийх гэхээр чи уурлаад байдаг биздээ гэхээр чиний хийдэг ажил гэж юу байдын? Чиний олдог гэж юу байдын гээл эхлэнэ. Ерөөсөө бид 2 хоорондоо ойлголцож нэвтрэлцэж чадахгүй 4 жил боллоо одоо яах вэ? Миний ганц л харамсаж байгаа зүйл байна тэр бол миний охин. Би өнчрүүлэхгүй гэж л өдий хүртэл буулт хийсээр ирсэн.
Яагаад гэдгээ ч ойлгохгүй ч уучлаарай гэсээр энэ хүрсэн. Одоо үнэхээр арга мухардлаа, би ч бас дотроо өөрийгөө бууж өгч шантарч байгаагаа мэдрээд байна.
Жич: Нэр нүүрээ нуусан болохоор хэний тухай гэдгийг та нар олж мэдэхгүй. Мөн Бид хоёрын аль алинд нь дутагдал байгаа. Муулж хараах биш эндээс гарах гарц, зөвлөгөө, туршлага байвал хуваалцаарай.
Жич: Нэр нүүрээ нуусан болохоор хэний тухай гэдгийг та нар олж мэдэхгүй. Мөн Бид хоёрын аль алинд нь дутагдал байгаа. Муулж хараах биш эндээс гарах гарц, зөвлөгөө, туршлага байвал хуваалцаарай.