Thursday, September 12, 2019
17 настай монгол оюутан дотуур байрныхаа 00-ийн өрөөнд төрж, хүүхдээ хөнөөсөн байжээ...
нэгэн их сургуулийн харьяа коллежийн 17 настай монгол оюутанд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна. Түүнийг хүүхдээ алсан хэрэгт сэжиглэж байгаа юм. "Информ Полис” агентлагийн мэдээнд дурдсанаар тус оюутан бие засах өрөөнд хүүхдээ төрүүлээд, амь насыг нь хөнөөжээ.Монгол оюутан 2016 онд Буриадад очиж, коллежид элсэн, нутгийн оюутнуудын хамт дотуур байранд амьдардаг байжээ. Нэг өрөөний найзууд болон багш нар нь ч түүнийг жирэмсэн гэдгийг огт гадарлаагүй байна. Энэ сарын 3-ны өдрийн өглөөний 4 цагийн үед тэр оюутан дотуур байрны бие засах өрөөнд ороод хүүхдээ төрүүлсэн байна. Хагас цагийн дараа байрны жижүүр бие засах өрөөг онгойлгон, цус алдсаны улмаас ухаан алдсан оюутныг амьсгал хураасан нярай хүүхдийн хамт олжээ. Цагдаагийн газраас "Хүүхэд амьд төрсөн гэдэг нь батлагдсан. Монгол оюутны биеийн байдал хүнд байгаа тул эмч нар амь насыг нь аврахаар тэмцэж байгаа. Бид хэргийг шалгаж байна” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
эх сурвалж: http://ub.life/