Thursday, September 12, 2019

Жүжигчин Ганцэцэгийн шинэхэн найз залууг ийм хүн байна гэж төсөөлсөнгүй...


Олон түмнээ алаг нүдэн Ганаа хэмээн алдаршсан Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг мэргэжил нэгт дүү  А.Ганчимэг нар "Хувьсал”-аас өрх тусгаарлан "Аримун” нэртэй продакшн байгуулсан. Авьяаслаг бүсгүйчүүд анхны уран бүтээл болох "Халуун зүрх” киногоо үзэгчдийн хүртээл болгоод багагүй хугацаа өнгөрчээ.  Тус уран бүтээлийн ажлаасаа хойш чимээгүй байх болсон төрсөн эгч дүүсээс дутуугүй хоёр бүсгүй Фантастик продакшны "37-р точка” олон ангит киноны нээлтэнд хүрэлцэн ирсэн нь манай дуранд өртлөө. Энэ үед жүжигчин Д.Ганцэцэг нэгэн залуутай хэсэг хугацаанд дотно яриа өрнүүлэв. Тийн байхдаа байс гээд нөгөө залуугийнхаа гараас барих, илэх мэт үйлдлийг гаргах нь нэг бус хүний хараанд өртөөд амжив. Чадварлаг уран бүтээлч бүсгүй маань энэхүү үйлдлийг санаандгүй, зуршлаараа гаргав уу...эсвэл...