Tuesday, September 24, 2019

Тэнгэрийн хун тайж Ч.Цэнгүүн хосоо гээв үү…




Монгол түмнээ шонтой бүжиглэгч буюу тэнгэрийн хун тайж нэршлээр танигдсан бүжигчин Ч.Цэнгүүн модель С.Төгстэй хамтран амьдраад багагүй хугацааг үдээд байгаа юм. Саяхан түүний бүрэн нүцгэлсэн зургууд “Nakid” сэтгүүлд тавигджээ. Эхээс төрсөн биеэрээ ойн гүнд зогсох бүжигчин залууг олон нийт “Монгол Тарзан” хэмээн хочилсон байх бөгөөд “Fallen Orpheus” хэмээх нэр бүхий энэхүү зургийг зурагчин Билгүүн авсан ажээ. Харин сүүлийн үед хаа ч хамт явах загвөр өмсөгч С.Төгсгүйгээр ганцаараа явах болсон нь олны анхаарлыг ихэд татах болжээ. Зарим нэг нь хосыг салсан байж болзошгүй хэмээн ярих аж. Хамгийн сүүлд Кадрын загварын шоу болоход тус арга хэмжээнд Ч.Цэнгүүн, С.Төгс хоёулаа оролцсон боловч хосууд хоорондоо уулзаж, таарахгүй байгаа нь хачирхалтай.


http://ulaanbaatar.club/?p=867&fbclid=IwAR0eeKPqWE7bJOEHCyt9c_yvdx7rCcAWPJi8i1zwDxXsygNdPjk0FYaH-8U