Tuesday, September 24, 2019
МУГЖ Л.Чаминчулууны ач охин Ц.Аззаяа “Miss Eart-2019” оролцоно
Эх дэлхийн мисс” гоо бүсгүйн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар мисс Ц.Аззаяа тодорчээ. Тэрбээр ирэх аравдугаар сарын 1-нээс Филиппин улсад зохион байгуулагдах “Miss Eart-2019” тэмцээнд 90 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй бүтэн сарын турш авьяас билэг, мэдлэг чадвар, гоо үзэсгэлэнгээрээ уралдаж, тэргүүн титмийн төлөө өрсөлдөх аж.
Жүжигчин, загвар өмсөгч Ц.Аззаяа нь МУГЖ Л.Чаминчулууны ач охин, дуучин Д.Ширмэнтуяагийн охин гэдгийг уншигчид тэр бүр мэдэхгүй биз ээ. Их сургуулиа төгссөний дараагаар Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллаж байсан. Харин загварын карьераа 15 настайгаасаа эхэлсэн тэрбээр Топ модель Х.Бадамгэрэлийн гарын шавь болж “Mисс Mонголия-2015” тэмцээний Tэргүүн мисс, Aзи тивийн Tэргүүн миссийн титмийг зүүж байжээ.
http://medeemn.info/10823?fbclid=IwAR0s4hcZgp7Y1gs2pVpdMSbp8GigVdD-px4JlFqGrFNT07Hw0Uhj0argr2g