Алдарт дуучин, 70 настай Алла Пугачева, 43 настай Максим Галкин нарын ихрүүд өчигдөр /2019.09.18/ зургаан нас хүрсэн билээ.
Гарри, Лиза нар хамгийн сайн сургуульд явж, сайхан газар амьдарч, үнэтэй хувцас өмсдөг талаар хойд хөршийн хэвлэлүүд шуугидаг. Ихрүүд Оросын элит цэцэрлэг болох "Кот в сапогах"-д явдаг аж. Тэдэнд англи, франц хэл зааж, балет, бүжиг, найрал дуу сургадаг гэнэ. Пугачева, Галкин нар хүүхдүүдийнхээ сурлага, хүмүүжилд сард тус бүрт нь 195 мянган рубль зарцуулдаг аж.
Ихрүүдийн цэцэрлэгийн ажилтан ярихдаа “Энгийн өдрүүдэд Лиза, Гарри хоёрыг өглөө асрагч, жолооч хоёр нь хүргэж ирдэг. Харин арга хэмжээтэй өдрүүдэд Алла Борисовна, Максим нар өөрсдөө ирдэг. Тэднийг хэд хэдэн хамгаалагч дагалдаж явдаг. Тэд бусад эцэг, эхтэй хамт хүүхдүүдийнхээ тоглолтыг үзэж, бусад хүүхэдтэй ярьж, тэднийг хүний, өөрийн гэхгүй магтаж урамшуулдаг” гэжээ.
Гарри, Лиза нарын асрагч нь тэдэнтэй хамт амьдардаг бөгөөд Алла, Максим нар хүүхэд асрагчдаа сард 100 мянга орчим рубль төлдөг байна. Ихрүүд хувийн жолооч, хамгаалагчтай. Тэд гэртээ нэмэлтээр франц хэл заалгадаг аж. Франц хэлний багш нь тус улсын уугуул хүн гэнэ. Алла, Максим нар хүүхдүүдийнхээ сурлагад сард мөн 100 мянган рубль төлдөг байна.
Зургаан настай ихрүүд аав, ээжээсээ маш том бэлэг авдаг аж. Жишээ нь, Максим өнгөрсөн жил охиндоо маш том хүүхэлдэйн байшин, хүүдээ төмөр зам бэлэглэж, таван насных нь төрсөн өдрөөр ихрүүддээ үхэр зусаг болон шувуу бэлэглэсэн байна.
Тэд зургаан насныхаа төрсөн өдрийг мөн өргөн хүрээтэй тэмдэглэжээ. Тэдэнд хамгийн түрүүнд баяр хүргэсэн хүмүүсийн нэг нь дуучин Филипп Киркоров байсан аж. Тэрбээр хүүхдүүдтэйгээ хамт Аллагийн ихрүүдэд зориулан видео бичлэг хийжээ. Филипп Киркоров, Алла Пугачева нар салсан эхнэр, нөхөр хоёр ч одоо гэр бүлийн нөхөрлөлийн сайн харилцаатай билээ.
http://mongol-media.com/index.php?newsid=1999