Thursday, September 19, 2019

Дуучин Б.Амархүү эхнэрийнхээ хамт ийм шалтгаанаар хоригджээ


Дуучин Б.Амархүүг өчигдөр буюу энэ сарын 19-20-нд шилжих шөнө зочид буудлын гадаа хар тамхи хэрэглэж байгаад цагдаад саатуулагдсан тухай мэдээлсэн. Тэрбээр улаан өнгийн бенз машин дотроо хар тамхи хэрэглэж байсан гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Түүнийг хорих 461-р ангид цагдан хориод буй.
Тэгвэл дуучин Б.Амархүүг эхнэр О.Ариунзулын хамт хоригдсон гэх мэдээлэл мөн байгаа юм. О.Ариунзул Дорнод аймгаас гаралтай загвар өмсөгч бүсгүй гэдгээрээ олонд танил. Тэд хамтдаа ОХУ-д аялан тоглолт хийж байсан удаатай.
Х.ЭРХЭС