Твиттер орчинд “Элийрэгч” нэрээр олонд танигдсан иргэн Ц.Уянга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлсний төлөө Тагнуулын ерөнхий газраас цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Үүний дагуу цагдаагийн алба хаагчид Ц.Уянгыг мэдүүлэг өгөхийг шаардсан хэмээн тэрбээр ярив.
Тодруулбал, өчигдөр орой цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбат Ц.Уянгыг гэрээс нь дуудаж мэдүүлэг өгөхийг шаарджээ. Хариуд нь тэрбээр “Би ямар зүйл буруу хийсэн бэ? хуулийн үндэслэлээ хэл” гэхэд цагдаа “муу зүйл бичиж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн учраас” гэжээ. Тэрбээр “ажлын цаг дууссан учир мэдүүлэг өгөх боломжгүй” гэхэд цагдаа “Танай гэрийн чинь цонх гэрэлтэй байна. Хурдан гарч ир” хэмээн шаарджээ.
Ц.Уянга цааш ярихдаа “Уг нь Монгол Улсын иргэн өөрийн хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрхтэй. Би үндэсний аюулгүй байдалд харшилсан зүйл бичээгүй, бас Путины амь насанд халдана гэж заналхийлээгүй шүү дээ.