Tuesday, September 3, 2019

Нэгэн фермер ийм хачирхалтай хар өндөг олжээ. Гэтэл өндөгнөөс юу гарсан гээч?


 Зарим нэг өд нь хар тахиа та харж л байсан байх? Гэхдээ бүр тас хар тахиа урьд нь харж байсан уу?

 Доор байгаа гэрэл зургийг хараад би эхлээд фотошоп байна гэж бодсон. Харин дэлхий дээр ховор үүлдрийн хар тахиа гэж байх ажээ. Уг үүлдрийн Аям чемани гэнэ. Аям чемани үүлдрийн тахиа нь бүхэлдээ тас хар – өд, арьс, хошуу, хумс, тэр ч бүү хэл дотор эрхтэн ч мөн адил хар.

 Энэ тахианы өд гялалзсан хар төмрийг санагдуулам. Гоё харагдаж байгаа биз?


 АНУ-д насанд хүрсэн Аям чеманийг 2500 доллараар зардаг байжээ. Хар өнгөтэй төрөх нь генээс шалтгаална, өөрөөр хэлбэл гипер пигментац явагдсантай холбоотой юм. Энэ явцыг фибромеланоз гэх ажээ. Аям ченамин тахианаас хар өндөг гардаг. Тахианы цус бас хар гэж ярьдаг ч энэ нь цуу яриа төдий.

Аям чемани тахиаг Европт 1990-ээд оноос эхлэн нутагшуулан суурьшуулж эхэлжээ. Төрөлх эх орон болох Индонезид нь уг тахиаг “далд”-ын хүч чадалтай гэж үздэг, мэдээж энэ нь тухайн ард түмний итгэл үнэмшилтэй л холбоотой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/248714/?fbclid=IwAR3lnQT9LEnwvCqAPjmmJO63XJGFP1_DJ7WVFweCyJjfOHX8dXJHd-uj5e0 © XopoM News