Дуучин Б.Амархүү өнгөрсөн шөнө машиндаа хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэх хэргээр баригджээ. Өмнө нь танхайн хэргээр саатуулагдаж байсан тэрбээр энэ удаад хар тамхины хэргээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулагдан шалгагдаж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг амьдардаг зочид буудлынхаа гадаа өөрийн эзэмшлийн улаан өнгийн "Mersedes Benz" маркийн автомашиндаа эхнэр О.Ариунзулын хамтаар хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулагдсан гэх бөгөөд түүний машин болон гэрт нэгжлэг хийсэн байна.
Тэрбээр өмнө нь танхайн хэрэгт холбогдож байсан ч тус хэрэг хэрэгсэхгүй болж түүнийг ялаас чөлөөлж байсан. Харин түүний менежер Б.Гандавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, оногдуулж байсан юм.

эх сурвалж:http://factnews.mn