Monday, September 2, 2019

МУГЖ И.ОДОНЧИМЭГ:ЭЭЖ ГЭЖ НЭГ ТЭНЭГ ДУРАК ОЛОН ЮМ ХУЦААД

Нэг өдөр гудамжинд миний хажуугаар хоёр залуу өнгөрөхөд нь би хэсэгхэн яриаг нь сонссон.
Хоорондоо “Ээж гэж нэг тэнэг дурак олон юм хуцаад” гэж яриад өнгөрсөн. Тэгээд араас нь эргээд харсан чинь их аятайхан хувцасласан өндөр сайхан хоёр залуу байсан. Яг энэ үгийг хэлж байсан залуу бол ээждээ хайртай л байж таарна. Хайргүй биш байх. Гэхдээ хайраа хүмүүс ил гаргаж чаддаггүй гомдоочиходд дандаа араас нь харамсдаг.Хүний хамгийн их харамсал магадгүй үхэл дээр л байдаг байх. Хамгийн хайртай хүнээ алдсан үед нь зүрхрүү нь ордог. Тэр хоёр залуу хэзээ хойно л ойлгох байхдаа.
Би боломжоороо л ээждээ ачтай тустай байх юмсан гэж боддог. Сүүлийн 1,2 жил бол дандаа л хажууд нь баймаар санагдаад байдаг болсон. Гэтэл амьдрал бас тийм байдаггүй юм байна л даа болохгүй л байгаа байхгүй юу.
Хэзээ ч эх хүн үрийнхээ хайрыг голдоггүй. Намайг халамжлахгүй байна, надад юм авч өгөхгүй байна гэж хэзээ ч хэлдэггүй. Хэзээ ч үрээсээ хариу нэхдэггүй хамгийн мундаг хамгийн сайхан хайр бол эхийн хайр л байдаг.
Би бол ээжийгээ хаашаа ч явсан дагуулаад л үргэлж л хажуудаа байлгаж баймаар байна. Би хааяа ээжийгээ ирж хонооч гэж гуйдаг. Хааяа бас ээж дээрээ очиж хонодог. Хамтдаа ээжийнхээ дэргэд байгаа хэрнээ л санаад байдаг шдээ. Ээж гэрт байх шиг сайхан юм ерөөсөө байхгүй. Үнэхээр гайхалтай. Их гоё үгээр илэрхийлэх гэхээр үг олддогүй юм байна лээ.




http://www.paparatsi.club/20404?fbclid=IwAR2DBMkxtw4ILsN-PdkZWSiAjkVUDUDJLqsHiwDq2QxBCwueHNFaAGfUjbY