Monday, September 2, 2019

ДУУЧИН АНУ ХУРИМЫНХАА ТОВИЙГ ДӨНГӨЖ САЯ ЦАХИМ ОРЧИНД ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ БУЙГАА ХЭЛЛЭЭ.

Таван сайхан үрийн энэрэлт ээж буюу алдарт эхий одонт ээж хэмээн дуудуулах болсон дуучин
Ану уран бүтээлийн ажлаас хөндийрөөд удаж буй.  Тэрээр энэ намрын билэгт сайн өдрийг товлон удахгүй хуримаа хийх гэж байгаа юм билээ. Өнгөрсөн 8-р сарын 27-нд хуримын бөгжөө захиалж, даашинзаа бэлдсэн тэр хуримын өдрөө тэсэн ядан хүлээж байгаа тухайгаа сошиал хуудсаараа дамжуулан дуулгаж байсан юм. Ану хэлэхдээ “Таван охинтой болоод хурим хийх ёстой байжээ гэж бодож сууна. Нөхрийгөө хурим хийе гээгүй байсан бол хийхгүй гээд шийдчих байсан бай. Бүх зүйл утга учиртай, өөрийн гэсэн цаг хугацаатай ирдэг” хэмээсэн юм.
Түүний том охин сургуулийн босго алхаж, их эрдмийн үүд хаалгаа өнөөдөр нээлээ. Охиныхоо сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд очсон Ану охиныхоо хамт тайзнаа гаран, хуран цугласан эцэг эхчүүд болоод энхрий үрсдээ зориулж “Хөөрхөн дэлхий” хэмээх ая дуугаа өргөж, хайрыг түгээлээ.










эх сурвалж:Paparatsi.mn