Wednesday, September 4, 2019

НОЦТОЙ МЭДЭЭ: ЭХНЭРЭЭ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨСӨН ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

Хамтран амьдрагчаа олон удаа хутгалан амь насыг нь хөнөөж, зугтсан хэрэг энэ сарын 3-наас 4-нд шилжих шөнө гарчээ. Цагдаагийн байгууллагаас хэргийн газраас зугтсан этгээдийг улс даяар эрэн сурвалжилж байна. Уг этгээд нь хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байжээ. Урьдчилсан байдлаар амь хохирогч болон сэжигтэн хоорондоо үл ялих маргаанаас үүдэн шөнийн 3:00 цаг орчимд маргалдаж улмаар хамтран амьдрагчийнхаа амь насыг хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байна. Иймд дээрх иргэний талаарх мэдээллийг өгсөн тохиолдолд цагдаагийн байгууллага төлбөрийг олгож, мэдээллийн нууцлалын хадгалж, шаардлагатай тохиолдолд аюулгүй байдлыг хангах юм.
 
Эх сурвалж:http://zarig.mn