Thursday, October 10, 2019

Цэцэрлэгийн багш нар хоёр настай хүүг скочоор хүлэн сандал дээр 30 минут гаруй суулгажээ

 Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нэгдүгээр цэцэрлэгийн багш нар нь хоёр настай хүүг
сандал дээр нь суулган скочоор хүлж 30 гаруй минут суулгасан хэрэг гарчээ. Хүүхдийн эрхийг зөрчсөн энэхүү үйлдэл нь камерт бичигдэн үлджээ.Бичлэгт нялх хүүхэд хүүхэд өмдөндөө баасан, мөн хүлээсээ тайлуулах гэж аргаа баран уйлж, тийчилж байхад хоёр багш тоосон шинжгүй 30 гаруй минут дэргэд нь байгаа дүрс үлдсэн аж. Ингээд 30 гаруй минут болсны дараа цэцэрлэгийн арга зүйч орж ирж хүүхдийг сандлаас салгаж авсан юм байна. Ийнхүү хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн дээрх багш нарыг тус цэцэрлэгийн зүгээс ажлаас нь халах тушаалыг энэ сарын 2-ны өдөр гаргажээ.
Энэ талаар аймгийн удирдлагуудаас мэдээлэл авах гэсэн боловч хариулт өгсөнгүй.


http://mongolnews.club/16833?fbclid=IwAR2eJlIg4Ifw3DFnFSZsTURMxm9GeAag-pfRpF9qGoKG2KOqgExy2d-YNEE