Thursday, October 10, 2019
Т.Дэлгэрмөрөн: Би түүнийгээ хамгаалах ёстой юм байна.
Эрээнтэй бараантай орчлонгийн манан будан дунд хар цагаан хэл ам дагуулдаг хүн төрөлхөтний амьдралаас, гэр бүлээ хамгаалж чадсан эв эеэ хичээгч сайхан гэр бүлтэй ухаант хүмүүсийн ертөнцөд багтаж чадалгүй хохирч үлдсэн, хорсож зэвүүцсэн эвдэрхий хүмүүсийн амны билүү үгний бай болон ил далд амьдарсан би, ийнхүү сэтрэн урагдаж байхад энхрий үрийн минь ээж шархадсан шаргачин шиг надаас илүү тарчилж байгаа байхдаа гэж. Хэдий удаан амьдрана гэж хиймэл хоосон орон зайнд, хэнд сайхан харагдах гэж бид үр хүүхдүүдээ өнчрүүлэн байж бусдын бахыг хангаж амьдрах ёстой гэж .Би түүнийгээ хамгаалах ёстой юм байна. Ийм муухай нийгмийн золиос болсон амьд хүний зовлонгоор хооллогчдоос. Бид өөрсдөө зовлонгийнхоо далайд живчихсэн хүмүүс юм байна. Гэхдээ сайхан гэгээн хүмүүс, cалгуу яваа бүхнээс олоон. Хоромхон зуурын уур бухимдал тэвчээргүйгээс үүссэн хоёр бодьгалын биесээ үгүйсгэсэн энэ амьдрал,олны дунд талцал үүсгэсэн олигтой сайн эерэг зүйл биш байсан ч айл бүрийн хаалганы цаана амилсан айхтар муухай ;хүчирхийлэл хэмээх хүнээс үүсдэг ёс зүйг,тодорхой хэмжээнд том давалгаа болгон ил гарган ирж чаджээ. Хичнээн олон залуус энэ уур бухимдлын золиос болж энэ хорвоог орхилоодоо. Хичнээн олон гэр бүл салж саринан,хэдий олон хүүхдүүд аав ээжийн халуун хайрыг мэдрэхгүйгээр өнчирлөөдөө.Хөөрхий минь тэд яг ийм хүнд хэцүү хар цагаан хэл амыг давж чадаагүйдээ хайртай бүхнийхээ зүрхэнд гуниг үлдээсэндээ. Бид хоёр тэдний адил хүмүүс бишээ!!!Зовлон бэрхшээл ирэх тусам зориг орж өөдөөс нь тэмцэх чадвартай. Хагацал харуусал бүхнийг үзсэн юм болохоор хайрын хүчийг бадраах увидастай тийм хүчтэй хүмүүс билээ. Нэг л өдөр Солонгон аашт нийтийн өмнө лайваа хийж, нил шарх сорив болсон би оператороо хийгээд инээгээд тэврэлдэх л болно. Солонгон аашт минь намайг эдгээнэ ээ. Тэр цагт харин хэмлэж байсан бүхэн хэнч биш болж, адлаж байсан аймшигт тавилантайгаа үлдэх байхдаа. Та нарыг ёстой жинхэнэ таниж авсандаа бид гахгахгах. Тиймээ би уучлалт гуйх ёстой,тэгэхдээ хэнээс гээч Ахиад иргэж ирэхгүй алдчихсан цаг хугацаанаасаа, амаа барьж харамсахгүйн тулд өнгөрч мэдэх амьдралаасаа