Дөнгөж сая БЗД-ийн 27-р хороонд оршин суух айлын пийшин дэлбэрчээ. Пийшин нь тухайн айлын үүдний өрөөнд байдаг ба дэлбэрэх үед азаар хүн байгаагүй байна. Дэлбэрсний улмаас байшингийн хаалга эвдэрч, үүдний хэсэг сууриасаа гарч, тухайн өрөө дахин ашиглах боломжгүй болсныг гэрийн эзэн хэллээ. Яг одоо тухайн айлд хорооны удирдлагууд ирсэн бөгөөд цагдаа, онцгой байдалд дуудлага өгөөд байгааа юм байна.
Тухайн айл сайжруулсан шахмал түлшээр галласан бөгөөд галлах зааварчилгааг өнөөдөр аваад галаа түлсэн гэдгээ хэллээ.
ЭХ СУРВАЛЖ https://zarig.mn/g1q/