Tuesday, October 8, 2019

Өнөө орой | Т.Дэлгэрмөрөн: Би таалж явснаас тоолж яваагүй

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн оролцсон Улаан Бал ярилцлагын нэвтрүүлэг өнөөдөр буюу аравдугаар сарын 08-ны 21.30 цагаас NTV телевизээр цацагдана.
Саяхан эхнэр Т.Анандагаасаа өрх тусгаарлах болсноо зарлаж, олны анхааралд өртөөд буй түүнийг сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн асуултад хэрхэн хариулсан нь үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна. Тэрбээр сэтгүүлч Ч.Лодойсамбууг төрийн далбаа урсны дараахан өөрийн цахим хуудсаар шүүмжлэн бичсэн. Харин сэтгүүлч Ч.Лодойсамбуу манай сайтад өгсөн ярилцлагадаа “Төрийг урж тасдаж яваа эрх мэдэлтнүүдийн сонгуулийн шоун дээр төрийн далбаагаа мөрөн дээрээ тохоод дуулж явдаг дуучин байснаас төрийн далбаагаа урсан сэтгүүлч байсан нь дээр” хэмээн хоорондоо маргаж байсан удаатай.

Харин өнөөдрийн нэвтрүүлгээр сэтгүүлч Ч.Лодойсамбуу түүнээс улс төрийн болоод хувийн амьдралынх нь талаар хатуухан асуултууд асуусан нь түүний шторкоос харагдаж байгаа. Тухайлбал, дуучин Т.Дэлгэрмөрөнгийн “Би таалж явснаас тоолж” яваагүй гэх хариулт олны дунд аль хэдийнэ тренд болж, шог зураг хүртэл болоод амжсан билээ.


http://www.paparatsi.club/22193#respond